Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

хэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 21-26 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 градус хүйтэн байна.

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 23, 25-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25, 26-нд зарим газраар, бусад хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *