Categories
мэдээ спорт

Д.Сумъяа Чиндаогийн гранприд түрүүллээ

Хятадын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт гранпри тэмцээн өнөөдөр эхэллээ. Чиндаогийн тэмцээнд 59 орны 375 жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 19 тамирчин оролцож байгаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Сумъяа дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряамыг цэвэр ялж алтан медалийн эзэн боллоо. Энэхүү тэмцээн нь олимпийн эрхийн оноо давхар олгодгоороо онцлогтой бөгөөд Д.Сумъяа түрүүлснээр 200 оноо нэмж авчээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг нар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон хүрэл медаль хүртлээ. ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрхийн оноо дээрээ 180-ийг нэмж авснаар 2300 буюу жиндээ хамгийн өндөр оноотой тамирчин болжээ.

Ийнхүү нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр III байрт оржээ.

Тэмцээний эхний өдөр Япон улс 2 алт, 2 хүрэл, Азарбайжан 2 алт, Монгол 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар тэргүүлж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *