Categories
мэдээ спорт

Энэ сарын башёд тэргүүлж буй хоёр Их аварга өнөөдөр хүч үзнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын 12 дахь өдрийн барилдааны дараах байдлаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал унаагүйгээр тэргүүлж байгаа бол 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 11 даваа, 1 унаатай араас нь нэхэж байна.

Фүкока хотын спорт цогцолборт болж буй Кюүшюү башё өндөрлөхөд хоёр өдөр үлдээд байгаа бөгөөд өнөөдөр Хакүхо, Харумафүжи хоёр хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Харин 12 дахь өдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал озэки Котошёогикүг, Харүмафүжи Д.Бямбадорж озэки Гоэйдог тус тус давсан юм. Энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Озэки Кисэносатог давж 50 хувийн амжилтаа хийв.

Өвдөгний бэртлийн улмаас сайн барилдаж чадахгүй байгаа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Тоёоношимад унаж 6 даваа, 6 унаатай болов. Харин Ичиножёо А.Ичинноров Точиозанд унаснаар 5 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *