Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарын ялыг буурууллаа

Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан, шүүхээс ял сонссон Г.Маралмаа, Т.Цогт нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Тэдэнд анхан шатны шүүхээс тус бүрд нь 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү давж заалджээ. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тэднийг ялласан 100.1 гэх зүйл ангийг өршөөж, ялын хэмжээг нь бууруулсан шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал шүүгдэгч Г.Маралмаа, Т.Цогт тус бүрт нь оноосон 24 жилийн хорих ялыг тус бүрт нь 22 жилийн хорих ял болгон буурууллаа. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган ялласан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *