Categories
гадаад мэдээ

“Шарли Эбдо” сэтгүүлийн шинэ дугаар гарчээ

Улс төрийн шог зургаараа алдартай Францын “Шарли Эбдо” сэтгүүл шинэ дугаараа гаргажээ. Шинэ дугаарын хавтасны зурагт өнгөрсөн долоо хоногт Парист болсон эмгэнэлт явдлыг дүрсэлсэн байна. Ингэхдээ залуу гартаа лонх дарс, хундагатай барин бүжиглэж байгаа ч түүний биеийг бууны сум шүүрэн шанага болгосон байх аж. Зургийн тайлбарт “Тэднийг хараал идэг, дарсаа ууцгаая” гэж бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *