Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн энэ оны 10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа.
Тус судалгаагаар Орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 7.1 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -2.0 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад -10.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.5 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 18.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.03 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурсан байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 1.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.2 хувиар, оны эхэн үеэс -12.7, өнгөрсөн оны мөн үеэс -14.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн |
Шинэ о/с |
Хуучин о/с |
|
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ |
7.1% |
18.7% |
1.4% |
Өмнөх сартай харьцуулахад |
-2.0% |
-0.03% |
-2.2% |
Оны эхэнтэй харьцуулахад |
-10.0% |
-6.3% |
-12.7% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-11.5% |
-6.6% |
-14.1% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5124 орон сууцны мэдээллийг хамруулжээ.