Categories
мэдээ нийгэм

Улсын начин Б.Одхүүг цагдан хорьжээ

Улсын начин Б.Одхүү өнгөрөгч бямба гарагт цагдаа нарт баривчлагдаж, ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригджээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд түүнийг улсад бүртгэлгүй хууль бус компани байгуулан, иргэдийг дарамталсан хэргээр хорьсон байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Улсын начин Б.Одхүүд хүнд зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа иргэд хандаж, түүгээр дарамтлуулж байгаад мөнгөө олж авдаг байсан гэнэ. Түүнийг хамгийн сүүлд нэгэн захиалагчийн хүсэлтээр томоохон компанийн захирлыг сүрдүүлж, мөнгө нэхсэн учраас хохирогч цагдаагийн байгууллагад хандсанаар ийн хоригдсон гэх мэдээлэл байна.

Одоогоор хэргийг ЭЦГ-т үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Б.Одхүүгээс гадна аймгийн цолтой хоёр бөхөөс мэдүүлэг авч эхэлжээ. Дашрамд дурдахад, Улсын начин Б.Одхүүгийн хувьд 2012 онд Монгол Улсын заан Ц.Баярсайханыг зодож, хүнд бэртээсэн хэргээр шүүхээс 5.1 жилийн ял сонсч байсан юм. Үүнээс өмнө буюу 2004-2005 онд хэд хэдэн удаа танхайн хэрэгт холбогдон шүүхээс ял сонсч байжээ. Түүнийг Багануурын хорих ангиас суллагдсаныхаа дараа буюу 2011 онд “River sound” бааранд боксчин Э-г зодож танхайрсан гэх мэдээлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *