Categories
мэдээ спорт

Залуучуудын ДАШТ-ээс Б.Мөнхжин хүрэл медаль хүртлээ

Залуучуудын Дэлхийн аваргын хүрэл медальт Баатарсүхийн Мөнхжин.

Недерландын Бейлен хотноо энэ сарын 1-8-ны өдрүүдэд 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Сүхбат, 2013 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Азийн аваргын мөнгөн медальт М.Одгэрэл нарын 23 тамирчин эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртлээ.

Залуучуудын насны ангилалд нийт 36 тамирчин өрсөлдсөнөөс 12 оноогоор Баатарсүхийн Мөнхжин хүрэл медаль хүртжээ. Энэ ангилалд Голландын М.Айзендоорн, Беларусийн В.Валюк нар алт, мөнгөн медалийн эзэд болсон. Спортын мастер Б.Мөнхжин ийнхүү хүрэл медаль хүртснээр Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол биелүүлж байна.

Мөн тэмцээний эхний өдрүүдэд болсон блиц төрлийн дэлхийн аваргын тэмцээнд 8-10 насны охидын ангилалд 13 орны 31 тамирчин өрсөлдснөөс Дорноговь аймгийн тамирчин Энхболдын Хүслэн 9 тоглон 13 оноогоор мөнгөн медаль хүртсэн.

Блиц төрлийн дэлхийн аваргын мөнгөн медальт Энхболдын Хүслэн (Дорноговь аймаг)

Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс нэг хүрэл медальтай ирж байсан даамчид энэ оны тэмцээнээс хос медальтай ирлээ. Нидерландыг зорьсон баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.

ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ИЙ ДҮН

U20 – Залуучууд, хөвгүүд (36 тамирчин)

1. М.Айзендоорн (Голланд)
2. В.Валюк (Беларусь)
3. Б.Мөнхжин (Монгол)
4. Ц.Сүхбат (Монгол)

U20 – Залуучууд, охид (24 тамирчин)

1. В.Хващинская (Беларусь)
2. А.Попова (ОХУ)
3. Ю.Юркова (ОХУ)

8. М.Одгэрэл
16. Д.Одонтуяа
19. А.Дашбаяр

U17 – Хөвгүүд (38 тамирчин)

1. Ж.Слумп (Голланд)
2. А.Бурсук (ОХУ)
3. В.Вулф (Голланд)

19. Б.Уудамбаатар
24. Б.Пүрэвжаргал
27. М.Шийравжамц

U17 – Охид (30 тамирчин)

1. К.Осипова (ОХУ)
2. К.Станчук (Польш)
3. Занг Юү (Хятад)

11. Б.Отгон-Эрдэнэ
16. С.Сарантуяа
23. С.Гандиймаа

U14 – Хөвгүүд (36 тамирчин)

1. А.Протодьяконов (ОХУ)
2. Ван Ченфан (Хятад)
3. В.Голубаев (Литва)

10. С.Мөнх-Оргил

U14 – Охид

1. О.Балукова (ОХУ)
2. Я.Лазовик (Беларусь)
3. Е.Кычкина (ОХУ)

8. Г.Дүүрэнбилэг
9. Э.Маргад
10. Т.Ганчимэг
21. Б.Мишээл

U11 – Хөвгүүд

1. Шионг Юнбо (Хятад)
2. А.Наралиев (Казахстан)
3. С.Зайка (ОХУ)

9. Б.Энхрийлэн
13. Б.Пүрэвбаатар
17. Б.Баярманлай

U11 – Охид

1. Т.Федорова (ОХУ)
2. Е.Бородачева (ОХУ)
3. В.Никалаева (Беларусь)

10. Г.Буяндэлгэр
15. Г.Ууганжаргал
17. Э.Хүслэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *