Categories
мэдээ нийгэм

Шинэ цагдаа нарыг полиграфийн аппаратаар шалгаж оруулна

Сүүлийн үед цагдаагийн албан хаагч гэмт хэрэгт холбогдох хэрэг ихсэх болсон. Сүүлийн хоёр сард л гэхэд цагдаа хүний аминд хүрсэн хоёр ч хэрэг гарсан юм. Үүнээс үүдэн цагдаагийн ёс зүйн асуудал их сөхөгдөх болсон. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар сахилга, хариуцлагын ноцтой зөрчил гаргасан алба хаагч болон тэдний удирдлагад хариуцлага тооцоод зогсохгүй, энэ асуудалд илүү нухацтай хандах шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү

“Цагдаагийн албанд орох гэж буй хүмүүсийн шалгуурыг өндөрсгөж, ажил мэргэжлийн ур чадвараас гадна хувийн зан харьцаа, гэр бүл, найз нөхдийн хүрээлэл гээд бүгдийг нь нарийн судалж байж цагдаа болгодог байя гэсэн шийдвэр гаргалаа. Цагдаагийн байгууллагын Хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг Р.Чингис дарга боловсруулж байна. Үүнийгээ илүү нягталж, тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчдад өндөр сонгон шалгаруулалт хийнэ.

Ер нь цагдаагийн байгууллагад анх ажилд орох гэж байгаа хүмүүсийг үнэн, худал ярьж байгаа эсэхийг нь тогтоодог полиграфийн аппаратаар шалгадаг болъё. Хувийн байдал, гэр бүл найз нөхдийг сайтар судалдаг байсан дээхнэ үеийн шалгуурыг бүр нарийсгаж хэрэглэе” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *