Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаа эрхлэгчдийг оруулахыг хоригложээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто худалдааны долоон захыг хотоос гаргаж, 22-ын товчооны урд байрлах “Авто худалдааны цогцолбор” луу нүүлгэх ажлыг албадан хийж эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд УБЗТ-ын баруун талд байрлах “1000 машины авто зогсоол”-ыг төмөр замын хамгаалалтын албаныхан хүчээр буулгах ажиллагаа явуулж эхэлснийг түрээслэгчид мэдээллэж байсан.

Үүний улмаас өнөөдөр цөөн тооны авто худалдаа эрхлэгчид тус худалдааны төвийн гадна жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Тэгвэл “1000 машины авто худалдаа”-ны төвийг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа бөгөөд тус зогсоолын гадаа гал командын машинтай онцгойгийн алба хаагчид, цагдаа нар төмөр замын хамгаалалтын албаныхан цуглан хамгаалалтанд гарсан байн. Тэд авто машин худалдаачдыг дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж. Энэхүү талбайг цаашид УБТЗ-ын үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол болгох, шинэ вокзал барих талбай болгоно хэмээн албаныхан тайлбарлаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *