Categories
гадаад мэдээ

Хятад “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо цуцлав

БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хурлаар 2016-2020 он хүртэлх таван жилийн нийгэм-эдийн засгийн төлөвлөгөөг баталжээ. Ингэхдээ Хятадын Засгийн газар 1979 оноос хойш хэрэгжүүлж байсан “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо цуцалсан байна. Тэгэхээр хятадууд хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй болох эрхтэй болжээ. Өмнө нь нэгээс дээш хүүхэдтэй бол татвар төлдөг байсан билээ. Энэ талаар Синьхуй агентлаг мэдээлжээ. Хүн амын хэт их өсөлтөөс болж, ул орны эдийн засагт хүндрэлтэй байсан учраас 1979 оноос нэг хүүхдийн систем нэвтрүүлж эхэлсэн гэдэг. Нэгээс илүү хүүхэд гаргахыг оролдсон эхчүүдийн хүчээр үр хөндүүлж, бүр үргүй болгох мэс засалд хүртэл оруулж байсан аж. Ингэж төрөлтөд хяналт тавьснаар Хятадын хүн амын бодлого алдагдаж, хор уршиг нь сүүлийн жилүүдэд илт мэдрэгдэх болжээ. Тухайлбал хүү хүссэн эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ охин гэдгийг нь мэдвэл шууд үр хөндүүлдэг байна.Ингэх нь эргээд хүйсийн тэнцвэрт байдал алдагдах болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *