Өнгөрсөн сарын 29-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байгааг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр танилцуулж байсан. Харин энэ сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 46 хоногийн газрын бүтээгдэхүүний нөөцтэй байгаа юм байна. Үүнээс А-80 автобензин 57, Аи-92 автобензин 52 хоногийн нөөцтэй байгаа аж. Мөн дизелийн түлш 25, ТС-1 онгоцны түлш 48 хоногийн нөөцтэй байгаа аж.
Газрын тосны худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нийт дүнгээр 83,350 тонноос доошгүй хэмжээний нөөцтэй байх үүрэг хүлээсэн байдаг. Харин Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар компанийн нөөцийг 84,720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхээр тогтоожээ. Мөн ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн баталжээ.