Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр улсын I, III төв эмнэлэг үнэгүй оношилгоо хийнэ

Өнөөдөр тохиож буй “Дэлхийн харвалтын өдөр”-ийг тохиолдуулан өчигдөр эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийсэн. Энэ жилийн хувьд дэлхий нийтээр энэ өдрийг”Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй. Даралт ихсэх, зүрхний эмгэг, бөөр, чихрийн шижин, цусан дахь өөх ихдэх, судасны нарийсал, ханын үрэвсэл, жирэмслэлтээс хамгаалах эм тогтмол хэрэглэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи хэтрүүлэх, стресс, өөх тос, давс, чихэр их хэрэглэх зэргээс шалтгаалж цус харвадаг. Иймд хүн бүр цусны даралтаа шалгаж сурах шаардлагатай юм.

Цус харвалтаас урьдчилан сэргийлэх болон хэрхэн энэ өвчнөөр өвдөхгүй байх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр Улсын I, III эмнэлэгүүдэд иргэдэд өгч, үнэгүй оношилгоо, шинжилгээ хийх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *