Categories
мэдээ улс-төр

Чуулган үргэлжилж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Өчигдөр үдээс хойш хуралдсан чуулганы төгсгөлд асуулт асуух гишүүд нэрсээ өгсөн. Өнөөдөр энэ дарааллын дагуу тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: 2015 оны 11 сарын 15-ны дотор 2016 оны улсын төсвийг батлах ёстой. Гэтэл бид бие биендээ үг шидээд өдөр хоногийг өнгөрөөгөөд байж байхуу. Тэгээд нэг ярихаараа цалин хасна гэх юм. Цалин хасаад 1,8 тэрбум хэмнэнэ гэлээ. Гэтэл 128 тэрбум төгрөгөөр барилга, байшин барина гээд оруулаад ирчихсэн байна шүү дээ. Цалин хасах нь зөв үү эсвэл байшин бариад, хашаа хайс татаад явах нь зөв юм уу.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Энэ төсөв хямралын төсөв мөн үү гэж асууж байх шиг байна. Энэ төсөв хямралын төсөв биш. Хямралын үед ямар төсөв байх вэ гэдгийг бид сайн ойлгоогүй байх шиг байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Төсвийг буцаах ёстой гэж би үзэж байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд юу ч хийхгүй байна. Ерөөсөө орлого нэмэгдүүлэх тал дээр ажиллахгүй байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *