Categories
мэдээ улс-төр

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр буюу энэ сарын 28-нд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох ажиллагаа боллоо.

Энэхүү сонгуульд манай улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

Ази, Номхон далайн бүлэгт ногдож буй таван суудлын төлөө нийт долоон улс өрсөлдсөн бөгөөд Монгол Улс хамгийн их саналыг авсан байна.

Манай улстай өрсөлдсөн Арабын Нэгдсэн Эмират Улс 159, Киргиз 147, БНСУ 136, Филиппин 113 улсын саналыг тус тус авч, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах бөгөөд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжтой болж байгаа юм хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *