Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын эзэд тодорлоо

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, авто замын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 10 дугаар сарын 28-нд буюу шалгаруулдаг уламжлалтай.

Энэ онд өөрийн салбартаа манлайлан оролцож, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлоон бүтээж, Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулсан шилдэг автозамын компаниар “Оч наран” ХХК, барилгын компаниар“Алтанбулаг трейд” тодорсон бол дэвшилтэд технологи нэвтрүүлсэн аж ахуй нэгжээр “Best shoes” гутлын үйлдвэр, дэд бүтцийн салбарын шилдгээр“Хангилцаг” зэрэг аж ахуй нэгжүүд шалгарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *