Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан УИХ-ын гишүүдийг
төсөв хэлэлцэхэд л “сэрдэг” хэмээн шүүмжлэлт байр сууринаас хандан нилээд
дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Тэрбээр “2015 оны төсвийн орлого тодорхой
хэмжээнд тасрах нь ойлгомжтой байсан. Төсвийн орлогын төлөвлөлтийг буруу
хийгээд байна. Миний хувьд статистик, төлөвлөгөөний байгууллагад нэлээд олон
жил ажилласан. Бид төлөвлөлт гэдэг зүйлээсээ холдож, төсөөрсөн байна л даа.
Төлөвлөгөө ярьсан хүн бараг социализмын үлдэгдэл маягтай ойлгож, нийгэм, эдийн
засгийн төлөвлөлтийг төсөвтэй хамт хэлэлцдэгийг болиулаад дөрвөн сард нэг юм
ярьдаг болгосон. Түүнийхээ гүйцэтгэлийг ярьж байгаа ч юм алга. Тийм учраас
төсвийг төлөвлөхдөө анхан шатны нэгж байгууллагуудаасаа эхлээд баг, хороо, сум,
аймаг, дүүрэг, нийслэл гээд төлөвлөлтөө оновчтой болгох ёстой … Төсвийг
оновчтой болгохын тулд Их хурал, Засгийн газарт хийсэн зүйл бий. Төсвийн
тогтвортой байдлын хуулиа батлахдаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болчих
гээд байна гэж үзээд түрүүчийн парламент экспортын гол төлөв зэсийн баяжмал,
нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой авч үүнээс өсөх юм
бол өссөнөөс орж ирсэн орлогоо Төсвийн тогтворжуулалтын сандаа авч багаар
төлөвлөсөн зүйлсээ төсвийн тооцоондоо аваад явъя гэдэг нь зөв байх. Харамсалтай
нь бид тэгж явж чадалгүй олсон орлогоороо байшин барилга бариад байсан чинь
эдийн засаг дээр жаахан хүндрэл гарангуут үүнийгээ дааж чадахгүй ийм байдалд
хүрч байна. Тиймээс цааш цаашдаа энэ байдлаас салах хэрэгтэй. 1998 оны улсын төсвийг
хэлэлцэж байхад улсын нийт төсөв 380 тэрбум байсан. Хөрөнгө оруулалт 20 тэрбум
байсныг санаж байгаа байх. Гэтэл өнөөдөр ямар хэмжээтэй өссөн байна вэ. Салбар
салбараар авч үзэхэд 2005 оноос хойш төсөв нь 95-25 дахин нэмэгдсэн тухай
байнгын хороон дээр ярьж байна. Энэ өсөлт юун дээр гарч вэ гэдгийг бодитой
дүгнэх ёстой …” хэмээн өгүүлсэн байна. Дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы
маргаашийн дугаарын хоёрдугаар нүүрнээс уншаарай. Хэрэв та манай сониныг
захиалан авахыг хүсвэл 99112954 дугаарт хандаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *