Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Хураах ба нүүх” нийтлэлийг уншаарай

Эртнээс нүүдлийн мал аж ахуйг даган амьдарч
ирсэн монголчуудад хуримтлал үүсгэх боломж нөхцөл байгаагүй бол 20 дугаар зуунд
хотжин, суурин амьдарч эхэлснээр хуримтлал үүсгэх нь бүү хэл хувийн өмчийг үзэн
ядах коммунист сургаалаар “хүмүүжсэн” талаар энэхүү нийтлэлд дэлгэрэнгүй
тусгажээ. Тухайлбал “Хураах нүүх гэдэг хоёр эсрэг утгатай. Хураахын хэрээр
хүний амьдрал суурин болж уягдаж, тэндээсээ салах аргагүй болж байдаг. Харин
нүүхийн хэрээр ачаа хөнгөрч, хуримтлал нимгэрч, аливаа хэрэгцээгээ гарын доорхи
материалаар, тухайн оронд таарах бэлэн зэхээний зүйлсээр хангаж сурна …
монголчууд нүүдэлчин амьдралаа орхин, суурьшиж эхэлсэн боловч өмч ба
хуримтлалын тухай үзэл санаа төлөвшсөнгүй … коммунист сургаал нь хувийн
өмчийг буруушаан …” гэх мэтээр бичжээ. Бүрэн эхээр нь “Өдрийн сонин”-ы
маргаашийн дугаарын гуравдугаар нүүрнээс уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *