Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн иргэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

Монгол Улсын Шадар сайд, Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 27-оос 29-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Засаг даргын захирамжаар Баянхонгор аймгийн хэмжээнд 2015 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжсэн. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоог хангах, түншлэл хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна. Баянхонгор аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, уул уурхайн осол, хүчтэй салхи шуурга, хүн, малын халдварт өвчин ихэвчлэн тохиолддог.

Газар хөдлөлтийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд Баянхонгор сумын найман багийн иргэд болон ХҮДС, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн оюутан сурагчид, нийт 18 мянга гаруй иргэн хамрагдаж, дадлага сургуульд идэвхитэй оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *