Categories
мэдээ нийгэм

Хоггүй хороогоор Баянзүрх дүүргийн 26, Баянгол дүүргийн 11, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо шалгарлаа

Нийслэлийн 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарласан. Тус уралдааныг өчигдөр дүгнэсэн бөгөөд шилдэг хоггүй хороогоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо тус тус шалгарав. Шилдэг дэд бүтэц тохижилтын хэлтсээр Баянзүрх дүүрэг нэгдүгээр, Баянгол дүүрэг хоёрдугаар, Сонгинохайрхан гуравдугаар байр эзэллээ. “Оюу толгой” ХХК-иас энэ үеэр нийслэлийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын 18 ажилчдад хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас олгов. Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд, дүүрэг, хорооны холбогдох мэргэжилтнүүдийг идэвхижүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал санаачилгыг дэмжих үндсэн зорилготой.

Нийслэлийн хэмжээнд иргэдийн 73 бүлэг байгуулагдаж 465 иргэн хог цуглуулалт тээвэрлэлт, гудамж талбайн үйлчилгээг сайжруулах ажилд тохижилт үйлчилгээний байгууллага хороотойгоо хамтран ажилладаг болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *