Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүүхэд мөргөж амь насыг нь хохироожээ

Говьсүмбэр аймгийн Баянцагаан сумын нутаг УБ хотоос Дундговь явах чиглэлийн засмал замын 146 дахь км-ыг заасан шонгийн дэргэд УБ хот СБД-ийн 16-р хороонд оршин суух 19 настай эрэгтэй Д жолоочтой “Toyota Prius-20” автомашин онхолдож, Дундговь аймаг Сайхан-Овоо сум 4-р багт суух 23 настай эрэгтэй Г нас барж, 2 хүн гэмтсэн байна. Хэргийг шалгаж байна.

Мөн Дархан-Уул аймаг “Дархан сумын Малчин баг Дархан хаалганы гадна замын хажууруу тус сумын 4-р баг оршин суух 62 настай эрэгтэй Б-гийн “Мазда Демо” автомашин онхолдож зорчигч тус сумын харъяат 58 настай эмэгтэй Б нас барсан байна.

Улмаар Дундговь аймаг Говь-Угтаал сумаас зүүн тийш 30км Хар тойром гэх газарт, тус сумын харъяат 52 настай эрэгтэй Г өөрийн “Рrontor bongo” дугаартай автомашинтай ухарч байгаад хүүхэд 2 настай эрэгтэй Г-г харалгүй дайрч амь насыг нь хохироосон осол хэргүүд гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *