Categories
мэдээ улс-төр

Гааль, татварын байгууллагыг нэгтгэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Статистикийн Үндэсний хороог нэгтгэхийг, Гаалийн ерөнхий газар, татварын ерөнхий газар хоёрыг нэгтгэхийг дэмжихгүй байгаагаа хэлж зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгав. Харин Байнгын хорооны дарга А.Бакей үүнтэй холбогдуулан “Статистикийн газрын дарга нэгтгэх боломжтой гэсэн санал ирүүлсэн. Ингэхдээ Статистик бүртгэлийн Ерөнхий газар гэсэн нэршлээр нэрлэж, харьяалалыг нь УИХ-д байлгах хүсэлтэй саналаа ирүүлсэн. Тиймээс энэ саналаар санал хураалгая” гэв. Эхлээд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн гаргасан саналаар санал хураахад гишүүдийн олонхи нь хуучнаар нь үлдээе гэсэн санал өгсөн юм. Дараа нь А.Бакей гишүүний гаргасан саналаар санал хураахад олонх бас л дэмжлээ. Ингээд багагүй маргаан үүсч Дэгийн тухай хуулиар Н.Алтанхуяг гишүүний саналаар дахин санал хураалгасан юм. Харин Б.Бакей гишүүний санал цөөнхийн саналыг авлаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гааль, татварын байгууллагыг нэгтгэхгүй, хэвээр үлдээх горимын саналын дагуу л саналт хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжилгүй, харин нэгтгэх нь зүйтэй гэсэн санал өгөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *