Categories
мэдээ нийгэм

Хилийг цэргийг Хил хамгаалах ерөнхий газарт нэгтгэнэ

Хууль
зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын чуулганаар Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж буйтай
холбогдуулан тайлбар хийлээ. Тэрээр “Хилийн цэргийг Гадаадын иргэн харъяатын
албанаас татаж байгаа. Ингэснээр хилийн цэргээс зөвшөөрөл авдаг бус бүртгүүлдэг
болно. Энэ хуульд жил гаруйн өмнө нэмэлт өөрчлөлт оруулахдаа бодлогыг нь дутуу
бодож хийсэн. Тиймээс үүнийг засах хэрэгтэй” гэв.

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. Зарим
гишүүд уг хуулийг жил гаруйн өмнө өөрчлөн шинэчилсэн учир дахин нэмэлт өөрчлөлт
оруулах шаардлагагүй гэж үзэж буй юм.

УИХ-ын
гишүүн Н.Алтанхуяг “Энэ хуулийн төслийг нухацтай хэлэлцэхгүй бол болохгүй.
Манай Засгийн газрын үед хилийн цэрэг, хил хамгаалал, гааль, боомтын асуудалд
зохицуулалт хийсэн. Хил дээр очихоор дээрх байгууллагууд хэн нь атаман бэ гэдэг
дээрээ маргалдчихсан байдаг байсан. Хилийн болон гаалийн функцыг зөв
болгочихлоо гэж ярьсан. Гэтэл одоо өмнө нь гаргасан концевцийг бужигнуулаад
байна” гэсэн билээ.

Дашрамд
дурдахад, Хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш улсын хил хамгаалалт,
боомт, түүнд мөрдөх журам, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийн шалган
нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийн нийгмийн
асуудлын талаарх зохиуцуулалт зэргээр нийт 11 удаа нэмэлт, өөрчлөлт
оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *