Categories
мэдээ нийгэм

Галт тэргэнд дайруулсан охиныг амиа хорлосон гэх дүгнэлт гарчээ

Өнгөрсөн долдугаар сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа гарч яваад сураггүй алга болсон. Улмаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсанаар охиныг алга болсоноос дөрөв хоногийн дараа галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь моргоос олсон байдаг.

Цагдаагийн байгууллагаас охиныг амиа алдсан байж болзошгүй хэмээн шалгаж байсан ч ар гэрийнхэн нь амиа хорлох хүн биш гадны нөлөөтэй амиа алдсан гэж гомдол гарган шалгуулж байсан юм. Тиймээс уг хэрэгт охины хамгийн сүүлд суусан таксины жолоочийг эрэн сурвалжилж, мөн хар бараан өнгийн королла эксио юм уу аллион маркийн машинд 262 машинд хяналт шалгалт явуулж байв. Түүнчлэн төмөр замын хоёр машинистыг аюулгүй ажиллагааны журам зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.

Тэгвэл шинжээчийн дүгнэлтээр тухайн ажилчид аюулгүй ажиллагааны журам зөрчөөгүй, талийгаач охин хурдтай явж байсан галт тэрэгний урдуур өөрөө орсон гэх дүгнэлт гарчээ. Иймд Төмөр замын цагдаагийн газраас талийгаач охиныг гадны нөлөөтэй бус, амиа хорлосон, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Харин үүнийг талийгаач охины өмгөөлөгч н.Золзаяа эсэргүүцэн, Тээврийн Ерөнхий прокурорт гомдол гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *