Хорих 411 дүгээр анги буюу насанд
хүрээгүйчүүдийн хорих ангид энэ он гарснаар 15 ялтан зөрчил гаргажээ.
Үүнээс тав нь согтууруулах ундаа хэрэглэсэн, гурав нь алба хаагчийн
тавьсан шаардлагыг үл биелүүлсэн, дөрөв нь гар утас хэрэглэсэн, гурав нь
хоорондоо маргалдсан байна.
Хамгийн сонирхолтой нь ял эдэлж байгаа
хүүхдүүдэд архи хэрэглэх, эргэлтэд оруулахад хориотой байдаг. Гэтэл
хаанаас, ямар замаар согтууруулах ундаа олж хэрэглэсэн нь анхаарал татаж
эхэлсэн бөгөөд эл асуудлыг холбогдох газраас нь шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар тус ангийн дарга нь болохоор
“Намайг ажлаа авахаас өмнө болсон асуудал юм билээ. Шинэ жилийн үеэр
хүүхдүүд архи хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй” хэмээн ярьжээ.