Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан, Эрдэнэт чиглэлийн замыг нээлээ

Монгол орны ихэнх нутгаараа өчигдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурсны удмаас орон нутгийн замд халтиргаа, гулгаа үүссэн. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн сайд М.Зоригт зам замын байгууламжийг хаах шийдвэрийг гаргасан талаар бид мэдээлсэн билээ.

Тодруулбал, Улаанбаатар-Дархан, Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замыг өчигдөр оройн 20:00 цагаас өнөөдөр буюу энэ сарын 26-ны 09:00 цаг хүртэл хааж, зам тээврийн хөдөлгөөнийг зогсоохоор болсон.

Тэгвэл түр хаасан автозамуудыг орон нутгийн авто зам засвар арчлалтын компаниуд цэвэрлэж, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлсэн тул саадгүй хөдөлгөөн үргэлжлэх боломжтой болжээ. Ингэснээр өнөөдөр өглөөнөөс эхлэн орон нутгийн чиглэлийн автозамуудыг нээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *