Categories
мэдээ нийгэм

Шувуун хошуут одтой, харагчин тахиа өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 24. Санчир гариг. Билгийн тооллын 12. Шувуун хошуут одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 07:48 цагт мандан, 19:04 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу тул аливаа үйлд хянамгай ханд. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *