Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүдтэй холбоотой зээлийн талаар ярьж болох эсэхийг мэдэхгүй байна гэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Цог “Энэ асуудал бол өнөөдөр их хэрэгтэй. Учир нь Төрийн банкийг хувьчлах тухай асуудал орсон гэж бодож байна. Төрийн банкийг энэ аргаар хувьчлаад хэрэглэх гэсэн бодол явж байгаа юм биш биз дээ. Хувьцаа эзэмшигчдийг хуралдуулалгүй зоосыг татан буулгасан. ЗООС банкийг дампуурах үед УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчид том том зээл авсан тэрхүү зээл барагдаж байна уу? Гэж асуухад Монголбанкны төлөөлөл “88 тэрбум төгрөгт хүрч өөрийн хөрөнгө нь -55 тэрбум болсон байсан учраас хувьцаа эзэмшигчдийг хуралдуулаагүй татан буулгасан ийм эрх бий. УИХ-ын гишүүдтэй холбоотой зээлийг шууд хариулж болох эсэхийг мэдэхгүй байна” гэлээ. Харин Ариунбат “Тухайн үед Засгийн газрын тогтоол гарч төрийн банк байгуулах шийдвэр гарсан. Шууд утгаараа УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл байхгүй. Харин хувиараа бизнес эрхлэгчдийн авсан 58,1 тэрбум төгрөгний зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаа” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга: С.Дэмбэрэл даргын 2012 онд гаргасан тогтоол байна. Энэ тогтоол дээр “Зоос” банкны бүтцийг өөрчлөн байгуулна гэж гарсан байна. Тэгэхлээр банк дампуураагүй гэж би ойлгож байна. Жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хувиарлахгүй, татан буугдсан юм бол эдгээр хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалахгүй байгаад би гайхаж байна. 53 хувийг эзэмшиж байсан н.Батбаяр хөрөнгөө Монгол банкнаас гаргуулсан гэж үнэн үү? Яагаад том хувьцаа эзэмшигч нь юм дуугарахгүй байгаа юм бэ? Гэж асуухад Сангийн яам ахлах мэргэжилтэн Х.Рагчаа: -Банкны хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хувиарлах ямар ч боломж байхгүй. Бизнес эрхлэгчдийн хувьд барьцаа нь Монгол банкинд байгаа. 55 хувийг эзэмшдэг н.Батбаяр бол “Зоос” банкнаас хөрөнгөө буцааж авсан” гэв. Ийнхүү УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *