Categories
гадаад мэдээ

Аварга том сүүлт од дэлхийтэй зөрж өнгөрнө

Энэ сарын 31-ний өдөр аварга том сансрын биет болох “ТВ145” сүүлт од энэ сарын 31-нд дэлхийтэй зөрж өнгөрөх талаар НАСА-гийн мэргэлжилтнүүд мэдээлжээ. Тэдний тооцоолсноор, “Хэллоун” хэмээх уг сүүлт од нь 35 км/секундийн хурдтай ба манай гаригаас 499 мянган км зайтай зөрж өнгөрөх юм байна.

Дэлхийгээс алсуур зөрөх учраас хүний нүдэнд тодорхой харагдахгүй ч радарт бүрэн хэмжээгээрээ илрэх аж. Одон орон сонирхогчид уг одыг тухайн өдөр сансрын жирийн дурангаар ч харах боломжтой юм байна.

“ТВ145” сүүлт одны диаметр 620 метр бөгөөд 2006 онд манай гаригтай тун ойрхон зайд зөржээ. НАСА-гийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, уг сүүлт од 2027 оны наймдугаар сард дэлхийд дахин ойртох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *