Categories
мэдээ нийгэм

Малчид лавлахтай болжээ

Малын хулгай, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх,
урьдчилан сэргийлэх зорилгоор ХХААЯ-ны дэргэд яаралтай түргэн тусламжийн
“Малчны лавлах 109” тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Тус лавлах нь бүх үүрэн
телефоны дугаараас үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Түүнчлэн
малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул
болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион
байгуулна. Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай
түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан
сэргийлэх яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн
зөвлөгөө хүргэж байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *