Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ буцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, түүний гэргий Акиэ Абэгийн хамтаар Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөөнд бараалхаж Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм. Үүний дараагаар Төрийн ордонд айлчлалаа үргэжлүүлж УИХ-ын нэгдсэн чуулгантай танилцахын хамт Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хэлэлцээр хийсэн. Мөн УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж ярилцсан юм.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын хүрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар уулзаж Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Айлчлал хэдийгээр богино хугацаанд үргэлжилсэн ч үр дүнтэй болсон гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцолж байв. Ерөнхий сайд Шинзо Абэ Улаанбаатарын цагаар 18.00 цагт буцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *