Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 26 хүүхэд гэмт хэргийн улмаас амиа алджээ

Он гарсаар улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас 26 хүүхэд амиа алдаж, 309 хүүхэд гэмтэж бэртсэн гэх баримтыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ. Эдгээр гэмт хэргийн 65 хувь нь нийслэл хотод үйлдэгджээ.

Үүнээс зам тээврийн ослоор хамгийн олон хүүхэд амиа алджээ. Тухайлбал, есөн хүүхэд өөрсдийн санамсар болгоомжгүй болон жолоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас амиа алдсан байна. Мөн усанд живэх, галд өртөх, мориноос унах зэрэг ахуйн бэртлийн улмаас есөн хүүхэд, санамсар болгоомжгүй үйлдсэн гэмт хэргийн улмаас зургаан хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн золиосноос нэг хүүхэд амиа алджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *