Categories
мэдээ нийгэм

Дархан чиглэлийн замын осол их гардаг цэгүүд

Улаанбаатар-Дархан чиглэлийн 52 дахь километрээс
161 дэх км хүртэл хамгийн их осол гардаг 9 цэг байгааг Мэргэжлийн хяналтын
байгууллага тогтоолоо.

Дарханы чиглэлийн 52 дахь км-т
2013 онд зам, тээврийн 30 осол гарсан бөгөөд замын уруудах хэсэгт хурд
хэтрүүлэх, халтиргаа гулгаатай үед осол гарах магадлал өндөр байна. Мөн замын
эвдрэл, хагарлаас болж эгнээ нарийссан хэсгээр жолооч сөрөг урсгалд орж
мөргөлддөг нь тодорхой болжээ. Иймээс замын тухайн хэсгүүдэд хурдны хязгаарлалт
заасан тэмдэгүүдийг байрлуулах, эвдрэл, хагарлыг засч эгнээг өргөтгөх
шаардлагатай байна.

Замын 60 дахь км-т 2013 онд 20
удаа осол гарсан. Энэ нь хашлаганы эргэлттэй хэсэг болон төгсгөлд гэрэл
ойлгогчийг хангалттай хийж өгөөгүй, үзэгдэх орчныг нэмэгдүүлсэн тэмдэг,
тэмдэглэгээ дутмаг.

85 болон 91 км-т 2013 онд зам, тээврийн 44 осол гарсан.
Эргэлт дээр налуу өндөрлөгөөг хийхдээ эргэлтийн хэсэгт төвөөс зугтах хүчний
үйлчлэлийг хангалттай тооцоогүй. Үүнээс болж замын тухайн эргэлтийн хэсгээр
явахдаа замаас гарах, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осолддог

97 дахь км-т 2013 онд зам,
тээврийн 4 осол гарсан. Зам дээрх гүүрний байгууламжийн өргөн хангалтгүйгээс
жолоочийн харах орчин хязгаарлагдмал. Шөнийн цагт гүүрний баганын хашлага
мөргөдөг. Замын гүүрэн
байгууламж дээрх зорчих хэсгийн голоор заагласан тасархай шугам балархай, бүдэг
болсон нь шөнийн цагт жолооч баримжаа алдаж осол гаргах магадлалыг нэмэгдүүлдэг

-103-аас 109 дэх км-т 2013 онд зам,
тээврийн 26 осол гарч нэг хүн нас барсан. Шулуун замаас огцом эргэлтэнд орох хэсэгт
замын налуу өндөрлөгөөг хийхдээ төвөөс зугтах хүчний үйлчлэлийг хангалттай
тооцоогүй. Үүнээс болж замын тухайн хэсгийн гадна эгнээгээр яваа тээврийн
хэрэгсэл замаас гарах, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол
гаргах магадлал их

-120
дахь км-т 2013 онд зам, тээврийн 150 осол гарч нэг хүн нас барсан. Замын
уруудах хэсэгт хурд хэтрүүлдэг. Бага хурдаар өгсөж яваа тээврийн хэрэгслийг
гүйцэж түрүүлэхдээ өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх осол их
гардаг. Огцом эргэлтээс
уруудах замын хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал, аюулгүйн хаалт, хашлага
дутмагаас шөнийн цагт жолооч баримжаа алддаг

-157
дахь км-т тээврийн хэрэгслүүд мөргөлдөх болон замын хажуугийн хаалт, хашлага
мөргөх осол ихэвчлэн гардаг. Замын огцом өгсүүрийн оройгоос баруун тал руу
эргэсэн огцом эргэлт залгаж байгаа нь ослын шалтгаан болдог. Замын огцом эргэлт, уруудах үед үзэгдэх
орчин хязгаарлагдмал, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашлага хангалтгүй

-161
дэх км-т хурд хэтрүүлдэг. Замын өгсүүр хэсгийн оройд буюу Хадагтай модны орчим
тээврийн хэрэгсэл удаан зогсдог. Үүнийг тойрч гарахдаа өөдөөс ирж яваа тээврийн
хэрэгсэлтэй мөргөлдөх магадлал их.

Иймээс ослоос урьдчилан сэргийлэхийн тулд
шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах тухай саналаа Мэргэжлийн хяналтын
ерөнхий газраас Зам, тээврийн яаманд хүргүүлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *