“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Иргэд хувийнхаа хөрөнгөөр диализийн төв байгуулсан талаар “Өдрийн сонин” онцолж “Өдрийн сурвалжлага”-аар бэлтгэн уншигчдад хүргэж байна. Та дэлгэрэнгүйг VII нүүрнээс уншаарай. Уламжлалт “Нэг анги” буланд “Ангиараа онц сурдаг 50 дугаар саргуулийн “А” бүлгийн төгсөгчид” орлоо. Эдний ангийнханы тухай нийтлэл VI нүүрэнд хэвлэгджээ. Мөн “Герман Монголын худалдаа гурван сая ам.долларын худалдаа хийнэ” гэсэн гэгээтэй мэдээг “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулга” уулзалтаас хийсэн сурвалжлаганаас уншаарай.
Харин “Улс төр” нүүрт УИХ-ын чуулганы талаарх сурвалжлага, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдлаа зэрэг цаг үеийн мэдээ мэдээлэл нийтлэгджээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Хүрэлбаатарын “Улайсгасан төмрөөр хайрч тамгалах нь мал тамлаж байгаа хүнлэг бус зан үйл юм” нийтлэл хэвлэгдлээ.
Баримт, үйл явдал нүүрэнд Ц.Мөнхбөатын “Өршөөлийн хуулийг нээлттэй хэлэлцэхийг шаардлсаны төлөө торгуулсан” тодруулга болон мэдээллийг сонирхоорой. “Уран бүтээлч” буландаа Ц.Уранцэцэгийн “Би дэлхийгээр хэсч, дуулж явдаг ажилтай” гэсэн сонирхолтой ярилцлага нийтлэгдсан байна. Та энэ ярилцлагыг “Өдрийн сонин”-ы IX нүүрнээс уншаарай.
Өдрийн сонины амралтын өдрийн уламжлал болсон “Амрах агшин”, “Хэлэх эрхийн индэр”, “Ном ярьж өгөе”, “Гал тогоо” зэрэг нүүрнүүд бэлгэгдэн уншигч таны гарт хүрлээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ