Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-ийн асуудлыг шийдэж өгөхөө УИХ-ын гишүүд амлав

“Цензургүй яриа” нэвтрүүлэгийн
хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан УИХ-ын гишүүдэд өчигдөр захидал илгээсэн
билээ. Энэхүү захидалд Хавдар судлалын үндэсний төвд сүүлийн үеийн компьютер
томографын аппарат ганц ширхэг ч байдаггүй. Гэтэл хорт хавдрын өвчлөлөөр Монгол
улс дэлхийд тэргүүлж явааг онцолсон байсан. Түүнчлэн тус төв ачаалалаа
дийлэхгүй байхад өргөтгөлийн барилгыг барьж дуусгах хөрөнгийг төсөвт тусгаагүй
байгаа талаар шүүмжлэлтэй хандсан. Тэрээр энэхүү захиагаа нэвтрүүлэгтээ
оролцсон хүн бүрт илгээсэн болохоо ч сошиол ертөнцөд мэдэгдсэн. Тэгвэл түүний
энэхүү захидлаас улбаалж өнөөдөр УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Тэрбишдагва,
С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Ц.Даваасүрэн болон Л.Мөнхбаясгалан ХСҮТ-ийн үйл ажиллагаатай
танилцаж, үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр очиж үзсэн юм. Тус эмнэлгийн
удирдлагууд өргөтгөлийг ашиглалтад оруулахад 2.6 тэрбум төгрөг шаардлагатай
болохыг хэлсэн. Харин үүнийг шийдэж өгөхөө УИХ-ын гишүүд амлав. Мөн тус төвийн
компьютер томографын аппаратыг шийдэж өгөхөө УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *