Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол болов. Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овооноо болсон тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, Зүүн хүрээ хийдийн Хамба лам Д.Дамбажав тэргүүтэй албаны хүмүүс оролцов.