Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайханд хариуцлага тооцох албан тоот илгээжээ

УИХ-ын гишүүн, УИХ-аас томилогдсон Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг өнөөдөр Монгол Улсын сайд М.Энхсайханд хуулийн дагуу хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байна.

Тэрээр албан бичигтээ “Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн боловсруулсан гэх Тавантолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжийг илтэд зөрсөн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж болохоор байна. Иймд Монгол улсын сайд М.Энхсайханд болон түүний ажлын хэсгийн гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, эргэн мэдэгдэхийг шаардаж байна” гэжээ.

bichig

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *