Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгост инженер бэлтгэнэ

БСШУ-ы сайд Л.Гантөмөр БНСУ-ын Боловсролын сайд Hwang Woo-Yea нар өнөөдөр хоёр улсын Боловсролын яам хооронд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийг талууд 2005 оны наймдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсрол, Хүний Нөөцийн Хөгжлийн яам хоорондын 2006-2010 оны Боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг сунгах, шинэчлэх хүрээнд байгуулж байгаа юм. Өмнөх хөтөлбөрт тусгагдсан хамтын үйл ажиллагааны чиглэлүүдийг багтааснаас гадна ЮНЕСКО-гоос санаачлан хэрэгжүүлж буй “Дэлхийн иргэншил”-ийн үзэл бодлыг Монголын боловсролд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажилахаар боллоо. Ингэснээр дунд сургуулийн сурагчид олон соёлын ялгаа, онцлогийг харилцан хүлээн зөвшөөрөх, үнэлэх, бусад улс орны иргэдтэй эв найрамдалтай амьдрах талаархи мэдлэг, чадварыг эзэмших гэж үзэж байна. Санамж бичиг үзэглэх үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-д инженерийн чиглэлээр, тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ. БНСУ-ын Боловсролын сайд энэ талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *