“Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд эхэлж байна. Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга хот байгуулалтын яам, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоотой хамтран уг өдөрлөгийг зохион байгуулж буй.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэдэд дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгч, түүнтэй холбоотой санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажиллах юм байна.
Үүнд:
– Орон сууцны айл өрхүүдийн цэвэр, бохир усны төлбөр тооцоо
– Сантехник, шугам хоолойн засвар үйлчилгээ
-Үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлууд
-Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахтай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөмж өгнө
-Орон сууцны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол
-Техникийн нөхцөлтэй холбоотой зөвлөмж, мэдээлэл
-Бохир ус соруулах үйлчилгээ, түүнтэй холбоотой санал, гомдол болон бусад асуудал орж байгаа аж. Тус өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.