Categories
мэдээ нийгэм

“Нүүрс” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг Засгийн газраас хүслээ

Гэр хороололд амьдардаг хэсэг иргэд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Нүүрс хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь иргэдийн амьдралд хэрэгтэй байна гэв.

Сэрүүн орж, сүүлийн хэд хоногт нүүрсний үнэ огцом өслөө, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь хэн байх нь хамаагүй, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед асуудлыг улстөржүүлэхгүйгээр яаралтай шийдэж өгөхийг аминчлан гуйв.

Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрт Улаанбаатар хотын иргэдийн тэн хагас нь оршин сууж байгаа гэр хорооллынхон талархалтай хандаж байсан төдийгүй 700 гаруй ажлын байр бий болгосон. Ингэхдээ борлуулагч нар 600-900 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байсныг иргэд хэлж байв.

Түүнчлэн хувиараа нүүрс зардаг иргэд хөтөлбөрийн хүрээнд зарж буй нүүрстэй өрсөлдөхийн тулд хэмжээгээ нэмж, үнээ буулгаж байсан аж. Тухайн үед портер нүүрс 280 мянга хүрч байхад нэг тонныг нь 80 мянга хүртэл буулгаж ард түмэндээ жинхэнэ бодитой дэмжлэг үзүүлж байсан. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээрээ тэтгэврийн хүмүүс ажлын байраар хангагдаж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн гэж иргэд ярилаа. Хэвлэлийн хурлаас хийсэн дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы дугаарт хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *