Categories
мэдээ нийгэм

“Байгаль хамгаалах намрын аян” ирэх даваа гаригаас орон даяар эхэлнэ

БОНХАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчныг
хамгаалах намрын уламжлалт аяныг энэ сарын 28-наас аравдугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд
“Байгаль хамгаалал–Орон нутагт” сэдвээр зохион байгуулна. “Байгаль хамгаалах
намрын аян”-г улсын хэмжээнд говь,
төв, зүүн, баруун, хангайн 1, 2 гэсэн 6 бүсэд хуваан зохион
байгуулна. Аяны хүрээнд
БОНХАЖ-ын яамнаас орон нутагт баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг
орон нутагт сурталчлан таниулах, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь
шийдвэрлэнэ. Мөн төв, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдааг
хангах, орон нутагт байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга
хэмжээний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн удирдлага, зөвлөмж, зөвлөгөө
өгөх зорилготой юм. Уг аянд яамны харъяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй
аймаг, нийслэлийн БОАЖГ, Ус, цагуур, орчны шинжилгээний газар, Тусгай
хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ойн анги болон төр, төрийн бус
байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хамрагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *