Categories
мэдээ нийгэм

Багануур компанийн захирал М.Отгонбаяр өөрийн компанид учирсан гэх 3.2 тэрбум төгрөгийн хохирлын талаар мэдэхгүй гэв

Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал гуравдахь өдрөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Гэрч нарын мэдүүлгээр шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд яг одоо Багануур компанийн захирал М.Отгонбаяр мэдүүлэг өгч байна. Тэрээр хохирогч гэгдэх Багануур компанийн хууль ёсны төлөөлөгч боловч мэдүүлэгтээ “Ингэж танилцуулсан, тэгж мэдэгдсэн” гэх зэргээр хөндлөнгийн байр суурианаас ярьж байсан юм. Тодруулбал өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Танай компани нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн MGLSBD компаниас 3.2 тэрбум төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач” гэхэд тэрээр “Би үүнийг мэдэхгүй. Үнийн болон жингийн зөрүү гэж тогтоосон тухай надад манай холбогдох албан тушаалтнууд танилцуулсан. Бас надад шуудайлсан болон нунтаг нүүрс хоёрын зөрүүнээс Багануур компани алдагдалд орсон гэсэн. Мөн л үнийн зөрүү гэдгийг надад танилцуулахдаа наймдугаар сарын 8 болон арваннэгдүгээр сарын 1-ний тогтоол хоёр өөр үнэ тавигдсан учраас энэ үнийн зөрүүг “МGLSBD” компаниас нэхэмжилж байна гэж танилцуулсан” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *