Categories
мэдээ нийгэм

Гурван улсын эрдэмтдийн чуулган эхэллээ

Монгол, Орос, Хятад улсын эрдэмтдийн гурван талт чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганаар “Эдийн засгийн харилцан хамаарал” гэсэн ерөнхий сэдвийг хөндөх юм.

Энэхүү чуулганыг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нарын Душанбе (2014 оны IX сар), Уфа (2015 оны VII сар) хотод болсон гурван талт уулзалтын үр дүнд явуулахаар болжээ. Гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд судлаач эрдэмтдийн саналыг сонсох, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэх, бүтээлч саналыг багтаасан зөвлөмж гаргах нь чуулганы зорилго юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *