Categories
мэдээ нийгэм

Газраа гадныханд түрээслэх нь яагаад эх оронч шийдвэр болох талаар уншаарай

“Өдрийн сонин”-ы есдүгээр сарын 11-ний өдрийн баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдын хүртээл боллоо. Манай сонины энэ удаагийн дугаарын нэгдүгээр нүүрээс 19 дүгээр нүүрт “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ” хэмээх сурвалжлага багтлаа. Өчигдөр манай орны хувьд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр байсан билээ.

Мөн нэгдүгээр нүүрээс арвангуравдугаар нүүрт бөх судлаач Б.Цогтбаатарын “Цэрэнтогтох аварга монгол бөхийн барилдааны гайхамшгийг үзүүлсэн домогт бөх” хэмээх ярилцлага багтсан юм. Угсраа олон мэхний хувилбар, уран хурц барилдаанаараа гайхагдаж, бөхийн төгс бие галбираар сод төрсөн хүмүүсийн нэг бол Халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох агсан байсан билээ.

Түүнчлэн нэгдүгээр нүүрээс арваннэгдүгээр нүүрт Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдын “Монгол классик биш хөрөнгө оруулалт хийдэг Хятад, Орос зэрэг улсад л таатай болж байж магадгүй”хэмээх ярилцлага багтлаа. Харин улс төрийн хоёрдугаар нүүрт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн БНХАУ-ын Дальян хотноо болж буй Давосын эдийн засгийн чуулга уулзалтад орж буй талаарх мэдээлэл хэвлэгдсэн. Мөн нүүрт Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгүүлэн заргаа авсан П.Баттулгын ярилцлага багтсан билээ.

“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Газраа гадныханд түрээслэх нь эх оронч шийдвэр” хэмээх сонирхолтой нийтлэл хэвлэгдлээ. Сүүлийн үед зүүн аймгуудын нутгуудыг харийнханд өгөх гэж байна. Газраа гадныханд худалдлаа гэсэн мэдээлэл гарах болсон. Ер нь бол зүүн аймгуудын газрыг тэр чигт нь ухаад явах гэж байгаа биш. Газраа ямархуу байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулж болох талаар өгүүлжээ.

Цаг үеийн дөрөвдүгээр нүүрт ундны усны эх үүсвэр болох 20 гүний худаг барилгуудын доор орсон талаарх сурвалжлага хэвлэгдлээ.

Улс төрийн тавдугаар нүүрт цаг үеийн мэдээлэл багтсан бол зургадугаар нүүрт “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Д.Мөнхөөгийн ярилцлага багтсан юм. Харин долдугаар нүүрт Л.Гансүх нарын шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшилсон тухай сурвалжлага багтсан билээ.

Есдүгээр нүүрт дэлхийн мэдээ багтсан бол арванхоёрдугаар нүүрт кино найруулагч Чоймболын Жумдааны “Эргүүлэг маань шуугиан тарьж, Тэнгэрийн сахил дэлхийн шилдэг 20 кинонд багтаж байлаа” хэмээх сонирхолтой ярилцлага нийтлэгдлээ.

16 дугаар нүүрт Ховд аймгийн өдрүүд нийслэл хотод болж байгаа талаарх сурвалжлага нийтлэгдсэн юм.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *