Categories
мэдээ нийгэм

“Ховд аймгийн соёлын өдрүүд” нээлтээ хийлээ

Олон ястны өлгийн нутаг болох Ховд аймгийн 20 сумын нийт ард иргэдийн, ястан үндэстнээ таниулан мэдүүлэх, нутгаа сурталчилах зорилготой өдөрлөг өнөөдөр Чингисийн талбайд нээлтээ хийлээ.

Тус өдөрлөгт Ховд аймгийн Манхан, Алтай, Зэрэг, Дөргөн, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дарви, Дуут, улсын тэргүүний Үенч зэрэг нийт 20 сумын халх, захчин, урианхай, өөлд, дөрвөд, торгууд, казак, хасаг, туваа, мянгад зэрэг 13 ястан оролцлоо.

Өдөрлөг Чингисийн талбайд энэ сарын 10-14-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд Ховд аймгаас төрөн гарсан ардын авьяастан, алдартнуудын урлагийн тоглолтоос гадна ургацын үзэсгэлэн, зан заншлаа сурталчилан, харилцан мэдэлцэх зэрэг арга зохиогдох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *