Categories
мэдээ нийгэм

Хубилай хааны тухай үзэсгэлэн гарна

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейд түр үзэсгэлэн гаргах гэж байна. 1260 онд Хубилай Монголын Эзэнт Гүрний хаан болсон билээ. Тэрбээр 1271 онд Юан улсыг байгуулснаар Хойд Өмнөд Хятадыг нэгтгэн Монголын Эзэнт гүрний хэсэг болгосон. Хэдий Монголын Эзэнт гүрний нийслэл Хар Хорин хот байсан ч үй түмэн хятадуудыг захирахын тулд хятадын нутгаас захирах шаардлагатай хэмээн энд нийслэл хотоо байгуулахаар шийдсэн байна. Хойд Сун, Өмнөд Сун хэмээх 2 хэсэгт хуваагдсан Хятад улс тухайн үед Бянлин буюу одоогийн Кайфэй, Линъян буюу Ханжоу хэмээх хойд өмнө хоёр нийслэлтэй байсан ажээ. Тухайн үед Бээжин хэмээх нэр байтугай хот ч байхгүй байсан гэдэг. Уг үзэсгэлэнд “Хубилай хааны ан хийж буй нь” гэдэг эртний уран зургийн хуулбар тавигдах гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *