УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилсон. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдаар Ц.Оюунбаатар, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайхан, Барилга хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ, Зам тээврийн сайдаар М.Зоригт, Сангийн сайдаар Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Н.Батцэрэг нарыг томиллоо. Ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх байсан. Гэвч “Шударга ёс” эвсэл завсарлага авсанаар УИХ-ын чуулган ирэх мягмар гариг хүртэл завсарлав.
Categories