УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Ерөнхий сайд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг тус тус томилуулах хүсэлтэй байгаагаа танилцууллаа. Яг одоо Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг томилуулах тухай хэлэлцэж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Мэргэжлийн хүмүүсийг сайдаар санал болгох ёстой байсан. Чадсангүй. Үүнээс болж, төрийн алба хүнд байдалд орж байна. Цаашлаад эдийн засгийн ноцтой үр дагавар бий болж байна.
Сайдаар томилоод явуулахад, хэлж ярьсныг бодож хичээж ажиллаарай. Туршлагатай хүмүүсээ сайдынхаа зөвлөлд аваад ч болов ажиллаарай.
Огт мэддэггүй хүнд мэддэг юм шиг санагддаг, тийм биш. Багаа бүрдүүлэхдээ мэргэжлийн хүнээр бүрдүүлээрэй” гэлээ.