АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассел Монголд айлчилж байна. Түүний айлчлалын хүрээнд Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АНУ-ын талаас тус улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй юм. Тэд Монгол Улс, АНУ-ын харилцаа, бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлуудаар зөвлөлдөж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын зорилт, төлөвийн талаар санал солилцоно. Мөн туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт бараалхах юм.