Categories
мэдээ нийгэм

“Гал үндэстэн” , “Онги гол” хөдөлгөөнийг татан буулгахаар болжээ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас санхүүгийн тайлангаа зургаа болон түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаад байгаа юм. Тайлангаа өгөөгүй нийт 11793 төрийн бус байгууллага, сан байгаа бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дээрх аж ахуйн нэгжүүдийг улсын бүртгэлээс хасч татан буулгахаар мэдээлжээ. Эдгээрийн дотор “Гал үндэстэн” холбоо, “Онги гол” хөдөлгөөн, “Хамаг Монгол” төсөл зэрэг олны танил хүмүүсийн толгойлдог байгууллага цөөнгүй байгаа аж. Хуулийн дагуу байгууллагыг татан буугдсанаас хойш 25 жилийн хугацаанд дахин сэргээх боломжгүй байдаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *